Friday, April 8, 2011

....

Тэнд чи
Ертөнц гуниглуулсан
Нэгэн харцтай учраад
Тэр хаврын бороонд
Дусал болон шингэсэн
Тэнд би байгаагүй
Эгшин зуурт
Дэлбээгээ хумих цэцэгс
Нэгэн харцны
Учралыг хүсэмжлээд
Эргэж ирэхгүй хагдарсан
Эндээс би чамайг хайхгүй
Тэнд би
Бас нэгэн
Гунигт харцанд автаад
Тэр намрын
Навчистай хамт хийссэн
Тэнд чи үзэгдээгүй
Гарыг минь дулаацуулах гэж
Нэгэн харц
Өвлийг хүлээгээд
Олон олон хормыг элээсэн
Эндээс чи намайг олохгүй

1 comment:

  1. Их сайхан шүлэг байна даа.

    Спот дээр хүрээд ирэв үү хэхэ. За амжилт хүсье.

    ReplyDelete